| | USD/MNT 0₮

ТӨВ ТАЛБАЙ ДЭЭРЭЭС ХУРААГДСАН ХАМГААЛАЛТЫН БОРЖИН ЧУЛУУНУУДЫГ 19 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН УРД ТАВЬЖЭЭ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбайд баахан боржин чулууг шөнөөр авчирч өрөөд хэд хонуулаад ард иргэдийн шүүмжлэлд өртөнгүүт нь Нийслэлийн Засаг даргын үүрэг даалгавараар шөнө буцаагаад ачсан байдаг.

Өөрөөр хэлбэл, төв талбайг хамгаалж тавьсан чулуу түмний шүүмжлэлд өртөж, Хот тохижилтынхон ачаад аваад явсан юм. Уг чулууны үндсэн үүрэг нь төв талбай руу машин нэвтрүүлэхгүй, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зориулалттай бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газраас санаачилж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлсэн байдаг.

Тэгвэл Сүхбаатарын талбайгаас ачигдаж хоёр сар хашаанд хураагдсан боржин чулуунуудыг Хан-Уул дүүрэгт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн урдуур ийнхүү өрж тавьсан байна.

Анх талбайд тавихад нь оршуулгын чулуу шиг хэмээн шүүмжилж, хэлбэр дүрс нь хотын даргад таалагдаагүй учир ийнхүү буцааж авсан юм.

Уг нь 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардалд 151 сая төгрөгийг нийслэлээс гаргаж, “Боржин суварга” ХХК-тай гэрээлж, гэрээний дагуу хийж дуусгасан. Харин үргүй зардал гаргалаа хэмээн ард түмэн болон хотын дарга нь таалаагүй ч ажил хийсэн компанийг хохироож болохгүй, гаргасан шийдвэрээсээ буцаж ухарч болохгүй хэмээн бүгдийг нь хийлгэж дуусгаж авсан.

Талбай дээр тавихгүй юм бол хаана тавьж юунд хэрэглэхээ хотын удирдлагууд өөрсдөө мэдэх ёстой хэмээн чулууг хийсэн компанийн захирал нь ярьж байсан удаатай.

Тэгвэл ийнхүү төв талбайд хэрэггүй болсон боржин чулуунуудыг үйлчилгээний газруудын үүдэнд буюу явган хүний зам дээр машин давж тавихаас хамгаалж, хаацайлж тавьсан харагдана.

 

Тэгвэл Сүхбаатарын талбайгаас ачигдаж хоёр сар хашаанд хураагдсан боржин чулуунуудыг Хан-Уул дүүрэгт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн урдуур ийнхүү өрж тавьсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.