| | USD/MNT 0₮
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан эхнэр хайж байгаагаа өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр "Цай чанаж галыг минь бадраах бүсгүй байна уу. 2-3 жил өөрөө цайгаа чанаж галаа өрдлөө. Одоо болсон байхаа. Гол нь Монгол гэсэн зорилго нэг шүү" гэж бичжээ. Түүний хувьд уртын дуучин Г.Эрдэнэчимэгтэй сууж, дөрвөн хүүхдийн ээж аав бололцсон ч хамтын амьдралдаа цэг тавиад гурван жил болжээ.
Харин сүүлийн үед түүнийг дуучин гавьяат жүжигчин Т.Баясгалантайгаа эргэн нийлсэн гэх мэдээлэл гараад байсан нь худлаа бололтой.