| | USD/MNT 0₮

Х.Булгантуяа:Эрэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлээд байдаг хэрнээ амьдралын наад захын хэрэгцээ болох орон байртай болж чадахгүй байна

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болж байна. ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай хөдөлмөр хамгаалал эмэгтэйчүүд рүү чиглэсэн байдаг. Эхийг нь дэмжинэ, ээжийг нь халамжаар дэмжинэ гэдэг. Тиймээс бид хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахдаа эрчүүдээ анхаарахаар болсон. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа аавуудын НДШ-ийг төрөөс хариуцах ёстой. Өнгөрсөн онд 5000 гаруй эрчүүд хүүхдээ хараад гэртээ сууж байсан бөгөөд шимтгэлийг нь төрөөс харж даасан байна. Мөн эрэгтэй эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насны зөрүүг анхаарах хуулинд зохицуулалт хийх ёстой юм. Эрэгтэйчүүдийн хувьд халамж хамгаалал хүсэхээс илүүтэй хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх нийгмийн баталгаа нь алдагдахгүй байх тал дээр ач холбогдол өгөх ёстой. Эрэгтэйчүүд олон зүйлд хойшоогоо үлдчихээд байдаг. Нийгмийн зүйлд уриалга сайн өгөх хэрэгтэй. 

Эрэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлээд байдаг хэрнээ амьдралын наад захын хэрэгцээ болох орон байртай болж чадахгүй байна. Тиймээс Ерөнхий сайд орон сууцны томоохон хөтөлбөрийг зарласан. Түрээсийн болон төрийн албан хаагчийн орон сууц хөтөлбөр гэр бүлийг дэмжсэн том бодлого болж байна. Эрэгтэйчүүдийн ажил хөдөлмөрлөлт цалин харьцангуй өндөр байдаг. Тэгэхээр ипотекийн зээлд хамрагдах боломжтой" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.