| | USD/MNT 0₮
Амьдралын баталгаа бол цалин байдаг. Ажил хийж, цалингаа авч ар гэрээ тэжээх үр хүүхдээ сурч боловсруулах, аав ээжийгээ ачлах эрүүл мэндэд нь анхаарах ёстой. Наад захын хэрэгцээ бол цалин байдаг. Тэгвэл манай улсад авч байгаа цалин амьдралд хүрч байгаа юу гэж асуудаг. Цалин авдаг хэрнээ өргөн хэрэглээнийх нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг учраас иргэдэд эргээд ирэх дарамт болдог юм. Өнөөдрийн байдлаар цалингийн доод хэмжээгээр цалинжиж байгаа хүмүүс ч бий. Энэ жилээс цалингийн доод хэмжээг 660 мянган төгрөг байхаар тогтсон юм. Гэвч энэ нь амьдралд огт хүрэлцэхгүй, анхан шатны хэрэгцээгээ ч хангаж чадахгүй үе бий. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дундаж цалин 2,2 сая төгрөг болж 27 хувиар өссөн байна гэдэг албаны мэдээлэл иргэдийг бухимдуулж байна. Ийм хэмжээний цалин авч байгаа дундаж давхрагынхан байхгүй гэсэн шүүмжлэлийг гаргасаар байгаа юм.