| | USD/MNT 0₮

Л.ТӨМӨРБААТАР:ӨДӨРТ 100-200 ГАРУЙ АЛБА ХААГЧ НИЙСЛЭЛИЙН ОРОХ ГАРАХ ТОВЧООД ДЭЭР ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, 100 гаруй оронд дэгдсэн ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх талаар олон арга хэмжээ авч ажиллаж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар “Ковид -19 талаар ЭМЯ-наас мэдээлэл өгч байгаа. Нийслэлийн хэмжээнд харьяа байгууллагуудын ажилтан алба хаагч нар нийтдээ 4000 гаруй маршрутын дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан. Мөн 61600 гаруй зөрчлийг илрүүлэн ажилласан.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу товчоод дээр хяналт шалгалт тавьж ажиллалаа. Нийтдээ өдөрт 100-200 гаруй алба хаагч нийслэлийн орох гарах товчоод дээр хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

НМХГ-ын дарга Г.Эрдэнэчулуун "Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ковид 19-өөс хамгаалах зорилгоор 5380 гаруй байгууллагад хяналт шалгалт тавьж ажиллалаа. Үйл ажиллагаа явуулж байсан сүм хийдүүдийг зогсоосон. Мөн согтууруулах ундаа зарж байсан таван аж ахуйн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлсэн. Мөн торгуулийн арга хэмжээ тавиад байхад дахин үйл ажиллагаа нууцаар явуулж байгаа газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүд байгаа" гэв. 

Шууд үзэх: 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу товчоод дээр хяналт шалгалт тавьж ажиллалаа. Нийтдээ өдөрт 100-200 гаруй алба хаагч нийслэлийн орох гарах товчоод дээр хяналт тавин ажиллаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.