| | USD/MNT 0₮

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт Сү.Батболд холбоотой юу?

Малайзын нийслэл Куала-Лумпур хотод  тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын зургаан улстай холбоотой авлига, хээл хахууль, мөнгө угаасан хэргийн шүүх хурал энэ сарын 12-ний өдрөөс эхлэн үргэлжилж байна . Тэгвэл тус шүүх хуралдааны шатанд Монгол Улсын ерөнхий сайд асан Сү.Батболдын хийсэн ноцтой гэмт хэргүүдийн зангилаа тайлагдсаар байна.

Тодруулбал, Сү.Батболдын оффшор дансанд дахь 14.9 сая ам долларыг өөрийн хүү Б.Баттүшигийн дансаар дамжуулан Монгол руу шилжүүлсэн ноцтой баримт шүүх шатанд ил болсон. Мөн Баянхонгор аймгийн Шинэжинст сум болон Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт байрладаг нүүрсний хоёр ордыг Gobi Coal & Energy Limited компаниар дамжуулан Арабын “Аабар инвестментс Пи Жэй эс” компанид эзэмшүүлсэн байж болзошгүй талаар Малайзын мэдээллийн агентлаг дурдсан. Харин эдгээр баримтаас 2006 онд Малайз улсад онц хэрцгийгээр алуулсан  Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Сү.Батболд холбоотой юу? гэх асуулт хөндөгдөж байна.

Учир нь  Ш.Алтантуяатай амрагийн холбоотой байсан гэх Абдул Разак Багинда нь  Нажиб Разактай ойр дотно холбоотой байсан гэдэг. Харин одоо болж байгаа Нажиб Разакын шүүхэд Сү.Батболдын 2009 онд МУ-ын ерөнхий сайд байх үеийн гэмт хэргийн ноцтой баримтууд ил болсоор байна.

Мөн Ш.Алтантуяа улс төрийн гэмт хэргийн золиос болсон гэх  баримтууд ч бий. Тухайлбал, Талийгаачийн аллагын дараа Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэрийг устгасан байсан. Мөн тэрээр Малайзын улс төрчдөд Орос Англи хэлний орчуулга хийж өгдөг байв. Хамгийн ноцтой нь Парисын нэгэн клубт талийгаач эмэгтэй Нажиб Разак, Багиндатай хамт авхуулсан зургаа үзүүлж байсныг түүний найз нь гэрчилсэн юм. Гэвч уг хэргийн хөшигний цаад эзэд нь тодорхойгүй үлдсэн. Үүнээс харахад Сү.Батболд болон Нажиб Разак хоёрын хамтын ноцтой гэмт хэргийн золиос нь Ш.Алтантуяа эмэгтэй болсон уу? гэх асуулт тавигдана.

 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.