| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ #2:ТҮГЖРЭЛДЭЭ ТӨӨРСӨН Б.ДЭЛГЭРСАЙХАН

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Дөрвөн жил төр түшилцэх хугацаандаа улсын ажлаас хальж хувийн компаниудаа хөлжүүлж ард түмний төлөө биш хувийн амбицийн төлөө ажиллаж ирсэн ТӨРД ГОЛОГДОХ улс төрчдийг Асу.мн сайт цувралаар хүргэж байна.

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ #2: УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН

Манай улс түгжрэл хариуцсан сайдтай болоод хэдийн хоёр жилийн хугацаа өнгөрүүлжээ. Хоёр жилийн өмнө улаан зам дээрээ бухимдаж суусан иргэд түгжрэлийн тусгай сайдтай болсон ч дэвшиж дээшилсэн зүйл байсангүй.

ТҮГЖРЭЛИЙН САЙДААС ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ НЬ. ХУВИЙН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭС ТӨРИЙН АЛБАНД ТЭНЦЭХГҮЙ ГИШҮҮН. ОДООГООР ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ТАЛААР ЯМАР Ч ТӨСӨӨЛӨЛГҮЙ ЯВАА.

Оффшор данстайгаа өөрийн амаар хүлээн зөвшөөрсөн анхны сайдыг тодруулбал Б.Дэлгэрсайхан гишүүнийг онцолмоор. Дорноговийн цээж баян гэгддэг энэ эрхэм хувьдаа хоёр оффшор данстай төдийгүй татварын хэргээр аавын хаалга хүртэл татаж явсан түүхтэй. Ийнхүү дуулиан болж байсан  "оффшор" бүсийн асуудал тэгсхийгээд мартагдаж, сонгууль хаяанд ирж эрх баригчид толгой баячуудаа тойглож эхэлснээр түүнийг сайдын сэнтийд заллаа. Улс эх орныхоо төлөө өөрийн ажил үүргийг чандлан биелүүлнэ гэж бүх ард түмэн, засгийн газартаа андгай тангаргаа өргөсөн сайд маань өөрөө түгжрэл дотроо төөрсөн бололтой.

Хоёрхон сарын өмнө сүржин тангараг өргөсөн тэрбээр хийхээр төлөвлөж байгаа, хийж байгаа гэсэн ажлын талаар хэн нэгэн тодруулах болгонд аль нэг газрын зогсоол, метро л яриад байдаг болчихлоо. Яг үнэндээ түүнд түгжрэлээс мултрах арга зам хайх, ард иргэддээ танилцуулах сонирхол ч бүр байхгүй гэлтэй. Төрийн эрх барьж хууль батлах гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байх шаардлагатай. Гэтэл хувийн бизнесээ хөгжүүлэхээс өөр ажилгүй, хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж салгаж, хариуцлага тооцох боломж нь та бидний гарт бий.

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.