| | USD/MNT 0₮

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОРОН НУТГИЙН ЗАМД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэнээс 3 хүүхэд гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.07-ны өдрийн 15 цаг 30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Зүүн балган” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй Х жолоочтой мотоцикл онхолдож, жолооч Х /60настай.эрэгтэй/-н амь нас хохирсон хэрэг,

2020.03.07-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар Toyota LandCruiser-200 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч Ө /46 настай.эмэгтэй/-н амь нас хохирч, 53 настай.эрэгтэй А, 70настай.эмэгтэй Ц, 47настай.эмэгтэй Н, 8 настай.эмэгтэй С, жолооч 44 настай эрэгтэй С нарын 5 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.