| | USD/MNT 0₮

ТОЙМ:ТОЛГОЙ ТООЛНО ТОГТВОРГҮЙ ШИНЭЧЛЭЛҮҮД НИЙГМИЙН ДААТГАЛД ХОХИРОГСОД

Үйл явдал арвинтай өнгөрсөн долоо хоногийн тойм мэдээллийг хүргэе.

НИЙГМИЙН ДААТГАЛ ШИВЭГДЭЭГҮЙН УЛМААС ИРГЭД ХОХИРЧ БАЙНА

НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна

Нийгмийн даатгалын асуудлаас шалтгаалан иргэд зээл авах, эмнэлэгт хэвтэх олон асуудлууд тулгараад байна. Тодруулбал, 12 сараас хойш нэг улирал дамнаж байгаа нийгмийн даатгалын шимтгэл шивэгдэхгүй болохоор иргэд зээл авах боломжгүй өвдлөө эмнэлэгт хэвтэх боломжгүй гээд түм буман тогтолцооны гажуудлууд асуудлууд. Хэн мэдэх вэ? Хэн тодорхой хариулт өгөх вэ гээд л зөндөө араас эрж асууж сураглахад нийгмийн даатгарлын газраас вэб сайтаа шинэчилж байгаа л гэдэг хариулт өгөв. Ажиллаад л даатгуулна хамгаалуулна гээд сар бүр төлөөд л байдаг. 21-р зуунд бүтэн нэг улирал шинэчилж чадахгүй бүхэл бүтэн МУ-ын нийгмийн даатгалын газар байх жишээ буюу бодит мэдээлэл энэ байна даа. Одоо тэгээд нийтээрэй дөрөвдүгээр сарын 1-ны өдрийг хуруу даран хоног тоолон хүлээх үлдлээ. Ард нь ард иргэд хохироод хариуцлага хүлээх хүнгүй төрийн алба чимээгүй үлдэх биз.

МОНОСЫН Л.ЭРДЭНЭЧИМЭГ ДУУРИЙН ДУУ ДУУЛЖ АРД ТҮМЭНДЭЭ АВЪЯАСАА ДЭЛГЭВ

Өнгөрсөн долоо хоногийн олны анхаарлын төвд байсан хатагтайн нэг бол Монос-ын захирал Л.Эрдэнэчимэг байлаа. Төрийн ордон дотор янжуур зуучихсан гурван с үсгээр эхэлсэн садар самуун зүйлсийг зөвтгөж суусан УИХ-ын гишүүн асан, Моносын Л.Эрдэнэчимэг дуурийн дуу дуулаад авьяасаа үзүүлээд улс орон даяар цэнхэр дэлгэцээр хээв нэг гарч байх юм. Эгэл ардаа загасны гэж доёолоод ч байгаа юм шиг. Одоо тэгээд хаана яаж нэр дэвших гээд атгаг санаа агуулж сайн дүрийг бүтээж байгаа юм бол. Мэргэн ард минь ухаантай байдгийн өөр ямар дүр бүтээхийг бид таашгүй.

МЭНДЛЭХ ҮЙЛЧЛЭХ ХОЁРОО ЯЛГАДАГГҮЙ ГИШҮҮН Ш.АДЬШАА

Сонгууль дөхөж улс төрчид төрсөн нутаг нуга, сонгогдсон тойргоо усалж өөрийгөө байдгийг гэнэт сануулж яваа. Тэдний нэг нь Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ш.Адьшаа билээ. Гишүүнийг хүндэтгэн сурагчид Сайн байна уу гээд мэндэллээ тэгтэл өөдөөс нь ямар сайхан үйлчилдэг хүүхдүүд вэ гэж хариулав. Мэндлэх үйлчлэх хоёроо ялгадаггүй гишүүн байна гэхээр л эмгэнэл. Нэгэн сурагч сэтгүүлч мэргэжилтэй болохыг хүсдэгээ хэлэхэд яахын дэмий гэж хариулах. Өсвөр насны хүүхдийн мэргэжил сонголтод нөлөөлдөг хүн юм.Чухам яагаад сэтгүүлчдэд дургүй юм бол?сэтгүүлчдэд дургүй байдаг олон шалтгаантай байх нь. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрлөө 4 жил гэдэг дэндүү хурдан юм шиг хэр нь хэнийг хэн гэдгийг таниуллаа.

ХАКУХО ДАВААЖАРГАЛ ЯПОНЫ ИРГЭНШЛЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ЭХ ОРОНДОО ЭРГЭН ИРЭХ БОЛОЛТОЙ

Хакүхо М.Даваажаргал: “Сумогийн бурхан над руу инээмсэглэж байна”

Монголчууд бөхдөө хайртай юу ч хийж байсан хайрлана хамгаална. Арлын Япон улсын мэргэжлийн сүмо бөх гэх спортод монголчууд эзэрхийлэн хүчийг үзүүлж байгаа. Хакухо Даваажаргал Японы иргэншлээсээ татгалзаж эх орондоо эргэн ирэх бололтой өвлөн авсан Миягино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгэхама дэвжээнд шилжүүлэх шийдвэрийг Сүмо бөхийн холбооноос гаргасан. Түүний шавь Хокүсэйхо Э.Даваанинж нь удаа дараалан бөхчүүдийг дээрэлхэж, хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдоод байгаа юм. Монголчууд нэг газар олноороо байхаараа нэгнийгээ хоролдог хэн ч биш болгодог гээд л муухай монгол зантай. Хүн нэг буруу эргэвэл бүх зүйл буруу эргэнэ гээд өр хөнжлийн асуудал гээд бүгд сөхөгдөж хананд шахагддаг.Даваажаргал Японы иргэншлээсээ татгалзаж Монголдоо ирэх бололтой гэж хүмүүс таамаглаж байна. Учир нь тэр бээр “би сүмо бөхийн төлөө иргэншлээ сольсон одоо надаа энд байх хэрэг байхгүй тосоод авах эх орон, элгэн садан минь бий” гэж хэлжээ. Болж бүтээд ирэхээрээ гадаадын улс сайхан болохгүй бүтэхгүй болохоор эх орон сайхан гээд л..буцах автобусны буудал гэдэг шиг удахгүй ирэх нээ мэргэн ард минь тэгээд л өөрсдөө дор бүрнээ бодох биз ээ.

З.ЭНХБОЛД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ДАВЖ ЗААЛДАХАА ИЛЭРХИЙЛЭВ

https://livetv.mn/storage/posts/February2020/3XxJmb73JLkvq6b68tj5-medium.jpg

Энэ долоо хоногт болсон өндөр албан тушаалтны шүүх хуралаас-Шүүх бүрэлдэхүүн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна. Шүүгдэгч З.Энхболдын зүгээс давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ илэрхийллээ. Хүн гарах гарцгүй ичих нүүргүй буланд шахахдаад ирэхээрээ өөрөө уснаас цэвэр гарах гээд хамсаатнуудаа нэрэлдэг гэдэг шиг Хаан мэт эрх мэдэлтэй МАН-ын генсек Д.Амарбаясгалан Боортээгийн уурхай Админерал ХХК нүүрсний хулгайтай холбоотойг дурдаад байгаа.

ТҮГЖРЭЛИЙН ТҮГЖЭЭ Б.ДЭЛГЭРСАЙХАН