| | USD/MNT 0₮

ДЭЛХИЙГ ХАМАРСАН ТОМООХОН АВЛИГЫН ШҮҮХ ХУРАЛД СҮ.БАТБОЛДЫГ МОНГОЛЫН ХОЁР УУРХАЙГ ЗАРСАН ТАЛААР ДУРЬДЖЭЭ

Малайзын нийслэл Куала-Лумпур хотод  тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын дэлхий дахиныг хамарсан авлига, хээл хахууль, мөнгө угаасан 1MDB хэргийн шүүх хурал энэ сарын 12-ний өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Тус шүүх хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор дансан дахь 14.9 сая ам долларыг өөрийн хүү Б.Баттүшигийн дансаар дамжуулан Монгол руу шилжүүлсэн ноцтой баримт ил болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Энэхүү мэдээлэл нь Малайз улсын мэдээлллийн сайтад нийтлэгдсэн билээ.

Малайз улсын мэдээллийн сайт тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын шүүх хурлын талаарх мэдээллийг цувралаар хүргэсээр байгаа юм. Тэгвэл өчигдөр гарсан нийтлэлд дурьдагдсанаар Сү.Батболд Монгол улсын хоёр уурхайг зарсан байж болзошгүй талаар нийтэлжээ.

Тодруулбал, Сү.Батболд ерөнхий сайд байх үедээ Арабын “Аабар инвестментс Пи Жэй эс” компанид Монгол Улсын хоёр нүүрсний уурхайг эзэмшүүлсэн нь уг шүүх хурлаар дахин ил болсон юм. Учир нь Арабын Аабар компани 2011 оны 12-р сарын сарын 8-нд Gobi Coal & Energy Limited компанийн 14 сая хувьцааг 91 сая ам доллараар худалдаж авсан байна. Тэгвэл Gobi Coal & Energy Limited компани нь Монголын хоёр нүүрсний уурхайг эзэмшдэг юм. Тус хоёр нүүрсний орд нь Баянхонгор аймгийн Шинэжинст сум болон Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт байрладаг байна.

Сонирхуулахад, Нажиб разак нь 2009 онд Малайзын ерөнхий сайд болж уг томоохон дуулианыг эхлүүлсэн. Энэ үеэр Сү.Батболд 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байжээ.

Сэтгүүлч: А.Булганчимэг

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.