| | USD/MNT 0₮

СОНГУУЛЬ: НЭГ БАГШИЙГ 10 РЕГИСТРИЙН ДУГААР ОЛЖ ИРЭХИЙГ ҮҮРЭГДЖЭЭ

Сонгууль дөхөж нэр дэвшигчдын хар ажлын эхлэл тавигдлаа. Энэ жилийн сонгууль томсгосон тойргоор явагдаж 126 гишүүн парламентад хууль батлалцана. Тэгэхээр сонгууль дөхөөд ирэхээр нэг нэр дэвшичийн төлөө саналаа өгөхийн тулд өөр орон нутаг, өөр хороонд зохион байгуулалттайгаар олноороо шилжихийг Царцааны нүүдэл хэмээн нэрлэж ирсэн.  2019 оны сонгуулиар царцааны нүүдлийг зогсоох хууль батлагдсан хэдий ч өдгөө тэрхүү нүүдэл буцаагүй” байна.

2024 ОНЫ СОНГУУЛЬ ХАЯАНД ИРСЭН ЭНЭ ҮЕД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫГ НЭГ ХҮН 10 РЕГИСРИЙН ДУГААР ОЛЖ ИРЭХИЙГ ҮҮРЭГДЖЭЭ.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэдийн саналыг худалдаж авахын тулд ....цэцэрлэгийн багш нараас нэг багшийг 10 регистр олж ир гэжээ. Улмаар иргэний үнэмлэхээр тухайн нэр дэвшигчийн тойрог дээр шилжилт хөдөлгөөн хийж түүнийхээ үр дүнд мөнгө төгрөг, албан тушаал амладаг нь өнөөдрийн нийгэмд хэвийн үзэгдэл болж буй. Энэ зарчмаар иргэд орон нутаг руу мөн адил шилжилт хөдөлгөөнийг ихээр хийж байна.

 Тухайлбал, 2020 оны сонгуулиар 9900 хүн орон нутаг руу шилжжээ. Үүнээс өмнө буюу 2018 онд 6600, 2019 онд 6900 байсан шилжилт хөдөлгөөн 2020 оны сонгуулийн жил огцом нэмэгдсэн байна. Энэ тоо 2024 оны сонгуулийн өмнө эрс нэмэгдэж, 20 мянгыг давсан байна.

Сонгуулийн тухай хуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоох ёстой. Энэ дагуу шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно. Тэгэхээр энэ хүртэл "царцаа"-ны нүүдэл улам идэвхжих нь тодорхой болж буй.

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.