| | USD/MNT 0₮

Ханнес Такач: Орон сууцны бүсэд ажлын байрыг бий болгосноор замын хөдөлгөөний түгжрэл буурна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач: "Дэд төв, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн байгууламжаас гадна ажлын байрыг бий болгоход анхаарах хэрэгтэй. Тухайн бүсэд ажлын байрыг бий болгосноор замын хөдөлгөөний түгжрэл буурна. Мөн худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулах зэргээр цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Орон сууцжуулах бодлого бол хотыг зөв төлөвлөх боломж” гэсэн юм.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.