| | USD/MNT 0₮

Э.Амар: Зээлийн хүүг жилийн 12 хувь болгох зорилт тавьсан ч биелсэнгүй

Банкны салбарын 2023 оны тойм үзүүлэлтүүд болон зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийн талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Э.Амар өнөөдөр /2024.03.14/-ний өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр, “Зээлийн хүү бууруулах стратегийн талаар дурдаж ярихад бол хэрэгжилт бол хангалтгүй байлаа. Хэдийгээр одоо тэнд дурдагдсан 47 ажил байгаад тэр 47 ажлаас 65 хувийн биелэлттэй байна гэсэн бид нар ийм үнэлгээ хийсэн. Тэр үнэлгээнээс харахад бол зээлийн хүү хангалттай буучих болохоор байгаа юм. Гэтэл энэ нь зөвхөн 0.2 нэгж хувиар буусан ийм дүр зурагтай байна. Тэгэхээр суурийг бол 2019 оноор авсан. За тэр үед бол 16.9 хувийн хүүтэй байсан жилийн дундаж хүү. Тэгэхээр тэрийг бол 4 нэгж хувиар бууруулж сарын нэг хувь буюу жилийн 12 хувь руу оруулж ирэх зорилт 2023 оны эцэс гэхэд жилийн 12 хувь руу оруулж ирэх зорилт тавьсан боловч 2023 оны эцэст 16.7 хувийн зээлийн хүү байлаа. Тэгэхээр бол энэ нь бодитой дүр зургаар харахад бол зээлийн хүү хангалттай хэмжээнд буураагүй байна гэсэн ийм дүр зураг харагдаж байна” гэлээ.

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.