| | USD/MNT 0₮

ЭМЯ:ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН REMAX-ИЙН 16 АЖИЛТНЫГ ТУСГААРЛАСАН

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирус дэлхийн улсуудад эрчтэй тархаж байна. Одоогоор 99 орныг хамарч, дөрвөн оронд шинээр бүртгэгдлээ. Иргэдэд сэрэмжлүүлсээр байхад өвчлөл гарсан орон руу зорчсоор байна. Одоогоор манай улсад халдвар бүртгэгдээгүй байгаа ч зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгаа.

Remax-н ажилчид олон улсын хуралд оролцож, халдвар авсан хүмүүстэй хамт байсан юм билээ. Тэднийг ирэнгүүт нь тусгаарласан" гэв.

Тухайлбал, АНУ-д Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум болж, 60 гаруй орны 6000 орчим төлөөлөл оролцсон хуралд “Remax” 24 ажилтан хоёрдугаар сарын 23-28-нд оролцсон байна. Эдгээр хүмүүсээс гуравдугаар сарын 3-нд эхний таван хүн нь ирсэн. Одоогоор 16 хүнийг нь ажиглалтад авчээ. Үлдсэн найм нь ирээгүй байна. Тус хуралд оролцсон Канад улсын иргэнд коронавирусийн халдвар илэрсэн гэдгийг Монголд мэдээлсэн. Тиймээс Монголд ирсэн 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, хяналтад аваад байна. Шинжилгээний хариу маргааш гарна. 

Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд манай улсын иргэд өвчлөл гарсан орон уу ажил болон аяллын шугамаар явж ирээд байна. Тиймээс өвчлөл гарсан орон руу явахгүй байхыг анхааруулж зөвлөсөөр байхад хэнэггүй хандаж байна гэв. 

АНУ-д Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум болж, 60 гаруй орны 6000 орчим төлөөлөл оролцсон хуралд “Remax” 24 ажилтан хоёрдугаар сарын 23-28-нд оролцсон байна. Эдгээр хүмүүсээс гуравдугаар сарын 3-нд эхний таван хүн нь ирсэн. Одоогоор 16 хүнийг нь ажиглалтад авчээ. Үлдсэн найм нь ирээгүй байна. Тус хуралд оролцсон Канад улсын иргэнд коронавирусийн халдвар илэрсэн гэдгийг Монголд мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.