| | USD/MNT 0₮

"Нүүрс"-ний хэргээр ял сонссон Т.Аюурсайхан нарын шүүх хурал үргэлжилж байна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан  нарын "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. Өчигдөр буюу энэ сарын 11-нд МАН-ын хорооны тэргүүлэгчдын хурлаар УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлсөн байна.

Тэрбээр анх нүүрсний хэрэгт холбогдсон даруйдаа УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Мөн түүнийг уг хэрэгт холбогдсон учир Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаас чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг сонгосон байдаг. Тэгвэл өчигдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Т.Аюурсайханыг тэргүүлэгчээс чөлөөлж, Н.Батсүмбэрэлийг тэргүүлэгчээр сонгосон байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.