| | USD/MNT 0₮
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд хариуцлага тооцох эсэхийг хэлэлцсэн байна. Түүний хувьд 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНСУ-аас ирсэн бөгөөд тусгаарлалтад орохоос татгалзаж, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харьцаж, доромжилсон тул албадан тусгаарлагдсан гэх мэдээлэл бий. Тэгвэл Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг Бага хурлаар оруулж, шийдвэрлүүлэхээр болсон байна.
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлөх асуудлыг Бага хурлаар оруулж, шийдвэрлэхээр болжээ