| | USD/MNT 0₮
Гавьяат жүжигчин С.Жавхлан, уртын дуучин СТА Г.Эрдэнэчимэг нар дөрвөн сайхан хүүхэдтэй ч хамтын амьдралдаа цэг тавиад багагүй хугацааг үджээ. Тус тусын уран бүтээлээ хийж яваа тэд хүүхдүүдээрээ холбогддог гэх. Харин улстөрөөс хөндийрсөн С.Жавхлан сүүлийн үед алтан хамтрагч Т.Баясгалантайгаа хамтарч уран бүтээл хийж эхэлсэн. Уран бүтээл хийхээс илүү хамтарсан тоглолтоо ч хийгээд амжсан юм. Тэд саяханаас "Ирж яваа цаг" хэмээх шинэ уран бүтээл төрүүлжээ. Энэ дууны шүлгийг нь С.Жавхлангийн аав Саманд гэж хүн бичсэн юм байна. Тэгвэл энэ талаар дуучин Г.Эрдэнэчимэг өөрийн цахим хуудсандаа "Хонгор үрсийн минь Саманд өвөө хөдөлмөрч, авьяас билэг нь ундарсан хүн байсан гэдэг. "Ирж яваа цаг" сайхан уран бүтээл болжээ. Баяр хүргэе. Малчин олон минь энэ бүтээл шиг өнгө алагласан урин хавартай мэнд золгох болтугай. Үйлс нь үргэлж дэлгэрч яваг ээ" гээд С.Жавхлан Т.Баясгалан хоёрт талархлаа илэрхийлжээ.