| | USD/MNT 0₮

НИЙСЛЭЛД ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРЧЭЭ

Урин дулаан цаг ирэхээр малын гоц халдварт өвчин гарах нь нэмэгддэг билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт СХД-ийн 21 дүгээр хороонд малын гоц халдварт болох шүлхий өвчин гарсан байна. Уг халдвартай холбогдуулан 32 дугаар хорооны Баруунтүрүүн болон 61-ийн гарам болон Эмээлт хавиар мал аж ахуй эрхэлдэг айлуудын үхэрт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтыг хийж байна. 

Дашрамд дуулгахад, шүлхий өвчин нь  үхэр, гахай зэрэг туурай нь хоёр хуваагдсан амьтанд халдварладаг өвчин тул халдварлах шинж нь маш хүчтэй бөгөөд уруул, хэл, хамарт цэврүү үүсгэнэ. Халуун температурт хурдан нэмэгдэж хоолонд муу болох ба хүндээр өвдөх, үхэх аюулд хүргэдгээрээ манай улсын 1-рт орох малын халдварт өвчин.

Халдварлах санамж?
Шууд байдлаар, халдвартай амьтны усны савнаас гарах шүлс, ялгадас, амьсгалын эрхтэнд хүрсэн тохиолдолд мөн халдвартай амьтны бохир эд зүйлс болон түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүн зэргийг идэх тохиолдолд дамжин халдварлах бөгөөд шууд бус байдлаар халдвартай нутаг дэвсгэрт буй хүн, машин, хувцас, хэрэгсэл зэргээр ч дамжих боломжтой.
Шинж тэмдэг нь?
Үл мэдэгдэх хугацаа нь 2-14 өдрөөр маш бага бөгөөд амьтан бүрт дараахтай адил шинж илэрнэ.  Үхэрт халуун нэмэгдэх, хоолонд муудах, шүлс ялгарах, сүүний хэмжээ огцом багасах зэрэг шинж илэрсэний дараа 24 цагийн дотор шүлсээ хэтэрхий их урсгаж, шүдээ хавирах чимээ ч гаргадаг. Цэврүү нь туурайн завсар, дэлэнгийн толгой зэрэгт ажиглагдах бөгөөд даруй хагарч арьс нь язардаг байна. 
 
Нийслэлийн СХД-ийн 21 дүгээр хороонд шүлхий өвчин гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.