| | USD/MNT 0₮
Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян ажлаасаа халагдсан талаараа тайлбар хийсэн. Тэрбээр найз С.Гантогоотой хамт Филармонийн удирдлагын хууль бус үйлдлийг илчилсэн билээ. Дуучин Л.Насанбуян "Ажлаасаа халагдсан. Халагдсан шалтгаанаа хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад байна. Олон эмэгтэй, охид цаашид хохироод үлдэх вий дээ гэж бодлоо" гэсэн тайлбараа хийсэн байсан. Харин өнөөдөр Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-2024 үндэсний чуулганд оролцож өөрт тохиолдсон кэйсээ ярьж, эмэгтэйчүүдэд зориулж ая дуугаа өргөжээ. Тэрбээр энэ үеэрээ "Тайзан дээр гараад дуулах гэсэн уйлчихлаа. Бодохоор л зүрх гомдоод байх юм. Зүрх минь өвддөг болжээ" гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.