| | USD/MNT 0₮
Сүүлийн үед насанд хүрээгүй буюу өсвөр насны охидууд жирэмсэлж төрж байгаа талаар мэргэжлийн эмч нар их ярьж байгаа. Тодруулбал, насанд хүрээгүй 13, 14 насны охидууд жирэмсэлж төрж байна. Жилд насанд хүрээгүй 3000 гаруй охин жирэмсэлж, үр хөндүүлдэг гэсэн судалгаа ч гарсан байна.
Тэгвэл дуучин Б.Халиун өөрийн цахим хуудсандаа нэгэн тоогүй мэдээлэл сонссон талаараа бичлэг хийж оруулжээ. Тэрбээр "Сүүлийн үед өсвөр насны охидууд маш их жирэмсэлж төрж байна гэж байна. Яанаа бүр 13 14 настай охидууд хар нялхаараа хүүхэд төрүүлж байна. Аав ээжийнхээ өврөөс ч гараагүй нялх охидууд ээж болж байна гэхээр. Ид сурч боловсрох хөгжих насан дээрээ ээж болно гэдэг хэцүү. Нийгэм хэцүү болжээ. Охид хөвгүүд нь хаана явж байна вэ. Хүүхдүүддээ анхаарлаа хандуулаачээ аав ээж нараа. Дээрээс нь нөхөн үржихүйн талаар сургууль болон боловсролын системд маш сайн хичээл зааж номын дуу сонсгомоор болжээ. Одооны хүүхдүүд арай л биш болжээ" гэсэн эмзэглэл харамслаа илэрхийлсэн байна.