| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр 61 нас хүрч байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр /2024.03.03/ тохиож тэрбээр 61 насны босго хүрч байгаа ажээ. Тодруулбал, тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод Халтмаагийн ууган хүү болон мэндэлж байжээ. 

Х.Баттулга нь 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн бол, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн ажээ.

Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Монголын Жүдо Бөхийн хөгжил, Монголын Жүдо Бөхийн түүхийг бүтээж, хөгжүүлж яваа Самбо бөхийн 1983оны Дэлхийн Аварга Алтан медаль, Самбо бөхийн 1986 оны Дэлхийн Аваргын Хүрэл медаль, Самбо бөхийн 1990 оны Дэлхийн Аваргын Мөнгөн медальт, Самбо бөхийн Дэлхийн Цомын Аваргын Алтан медальт, Самбо бөхийн Дэлхийн Цомын Мөнгө, Хүрэл медальтай билээ. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.