| | USD/MNT 0₮

ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨГ НҮҮЛГЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх бус хамгаалах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан гаргажээ. 

Тодруулбал, хотын дарга Хан-Уул дүүрэгт ажиллах үеэр Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх шийдвэрийг цуцалж, тухайн байршилд нь үлдээхээр болов. Харин эргэн тойронд олгогдсон газар олголтыг цуцлахаар шийдвэрлэжээ.

Анх 1948 онд баригдсан түүхтэй энэхүү түүхэн дурсгалыг нүүлгэх бус, харин ч сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтад нь анхаарал хандуулахыг  Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэх бус хамгаалах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан гаргалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.