| | USD/MNT 0₮

ИТАЛИАС ИРСЭН ЭЭЖ, ОХИН ХОЁРООС КОРОНАВИРУСЫН ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧЭЭ

Өнөө өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр иргэнд халуурах, цээжээр өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д тусгаарласан байгаа билээ.

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нийт 104 зорчигч ирсэн. Өглөөний онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Таван хүний гурав нь Италиас, хоёр нь Австралиас иржээ.

Автсралиас ирсэн ээж, охин хоёр хуралд оролцохоор яваад, ирсэн. Ээжид нь шинэ төрлийн коронавирусийн халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, хоолой нь өвдсөн зовиуртай байсан учраас хүүхэдтэй нь хамт тусгаарлажээ. Тэдний шинжилгээний хариу маргааш гарах юм байна. Ээж нь 40 настай бол охин нь 18 настай ажээ.

Харин Италийн Мелан хотод суралцаж байсан гурван оюутныг түр ажиглах байранд тусгаарласан. Үндсэндээ эдгээр таван хүний хоёрыг нь сэжигтэй тохиолдлоор авч, гурвыг нь ажиглалтад аваад байна. Өнөө өглөөний байдлаар 17 хүнийг тусгаарлах байранд авсан. Тэдний тавыг нь ХӨСҮТ-д, үлдсэн 12 хүнийг Цэргийн амралт дахь ажиглах байранд тусгаарлаад байна.

Автсралиас ирсэн ээж, охин хоёр хуралд оролцохоор яваад, ирсэн. Ээжид нь шинэ төрлийн коронавирусийн халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, хоолой нь өвдсөн зовиуртай байсан учраас хүүхэдтэй нь хамт тусгаарлажээ. Тэдний шинжилгээний хариу маргааш гарах юм байна. Ээж нь 40 настай бол охин нь 18 настай ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (37)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.