| | USD/MNT 0₮

Ж.Ганбаатар: ОХУ-ын шатахууны хоригт манай улс орохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2024.02.28) боллоо. Хуралдаанаар өвөлжилт, малчдын нөхцөл байдлын талаарх багц асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг салбарын сайд нар танилцуулж байна.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Уул уурхайн биржээр зэсээ зарах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Ингэснээр ил тод, шударга болж тоглоом ойлгомжтой болно. Үнийг бид өөрсдөө тогтоох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дэлхийн зэсийн зах зээл дээр бид томоохон тоглогч, нөөцөөрөө эхний тавд багтдаг. Манай зэс нэр хүндтэй, худалдан авагч тал үргэлж хүлээлттэй байдаг. Тиймээс Монгол Улс зэсийн худалдаанд томоохон тоглож байх боломж бий" гэв.

Мөн тэрбээр шатахууны нөөцийн тухайд "ОХУ-аас тогтоол гарсан. Гэхдээ хараахан батлагдаагүй байна. Энэ хориг арга хэмжээ бол өмнө нь гарч байсан. Энэ нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих үед дотоод хэрэгцээгээ хангах шаардлагаар экспортдоо хязгаар тогтоодог үйл явц юм. Ийм асуудал гарна гэдгийг урьдчилаад сонсчихсон байсан учраас нэлээд сайн ажилласан. Тиймээс Монгол Улс энэ хоригт орохгүй гэсэн мэдээлэл ирж байна.

Нөөцийн хувьд дизель түлшээр бүх саваа дүүргэсэн, евро 92 дүүрэн, энгийн 92 авто бензин хэвийн, хангалттай байна" гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.