| | USD/MNT 0₮

ХУРАНДАА Х.АРИУНБОЛДЫГ НЭГ САР ЦАГДАН ХОРИХООР БОЛЖЭЭ

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг гуравдугаар сарын 3-ны өдрийн 22.00 цагийн үед АТГ-аас баривчлан саатуулсан билээ. Түүнийг ялтнуудаас авлига авдаг байсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Х.Ариунболдыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад шүүхээс прокурорын яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй, дээрх үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзжээ.

Улмаар яллагдагч Х.Ариунболдод 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Хурандаа Х.Ариунболдод 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.