| | USD/MNT 0₮

Ж.Оюунболд: Бичлэг дээрх хоолой бол Кёкүшюзан Д.Батбаярын өөрийнх нь хоолой мөн

Кёкүшюзан Д.Батбаяр 32 сая доллараар Хятадуудад нүүрсний орд газрыг наймаалцаж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд сэтгүүлчид 500 сая төгрөг өгсөн гэх бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Тэгвэл түүний өмгөөлөгч Ж.Оюунболд энэ талаар яг одоо мэдээлэл өгч байна. Тэрбээр "Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой бичлэгийг тарааж буй н.Алтанцаг гэдэг хүн бол өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, 2019 оноос дахин энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийж эхэлсэн. Иймд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хуулийн байгууллагад буюу Хан-Уул дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгсөн. Тухайн бичлэгийн хувьд 32 сая ам.долларын асуудал яригдаж буй. Арилжааны банкуудын гадаад дотоод гүйлгээгээр 20 сая төгрөгийн гүйлгээ хийгдэхэд л Монголбанкнаас шалгадаг. Энэхүү шалгалтын хүрээнд нэр дурдагдаад буй Кёкүшюзан Д.Батбаяр болон бусад хүмүүсийн дансад ийм хэмжээний гадаад валют БНХАУ-аас орж ирээгүй болох нь тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч болох Д.Батбаяр арилжааны банкуудаас гүйлгээ хийгдээгүй гэдэг тодорхойлолтоо авсан. 

Ер нь 2019 оны сүүлээс Д.Батбаяртай холбоотой гэмт хэргийн шинж чанартай гүтгэлгүүд явж эхэлсэн. Үүнийг бид сонгуультай холбоотой хэмээн үзэж байгаа. Харин сэтгүүлчид мөнгө өгсөн гэх асуудлыг би мэдэхгүй байна. Нийтэд ил болсон таван минутын бичлэгт тийм зүйл дурдагдаагүй. Ярианд дурдагдаад байгаа 3-4 хүнтэй зэрэг уулзаж асуудал ярилцсан зүйл байхгүй. н.Алтанцаг гэдэг хүнтэй 2019 оны 4-5 сарын хооронд гурван удаа өөрийнхөө оффис дээр уулзсан. Тухайн хүн өөрөө уулзах хүсэлт тавьсны дагуу ирж, сахарын өвчтэй, хорт хавдартай ч эмчилгээний мөнгө байхгүй тул тусламж үзүүлэхийг хүссэн. Ингээд тухайн үед 1800 ам.доллар болон 5 сая төгрөгийг өгсөн байсан. 

Бичлэгийг эвлүүлэг гээд байгаагийн учир нь 3-4 хүнтэй тусад нь уулзсан яриаг эвлүүлээд хамт байсан мэтээр тавьчихсан байсан. Бичлэг дээрх хоолой бол Д.Батбаярын өөрийнх нь хоолой мөн" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Кёкүшюзан Д.Батбаяр их хэмжээний мөнгөөр орд газрыг хятадуудтай наймаалцсан гэх бичлэгийн талаар мэдээлэл хийж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.