| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ:ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР СУРСАН СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТЭГЛҮҮЛЖ БУЙ УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА

Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.

АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарласан билээ.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч өнөөдрийг хүртэл холбоо бариагүй, заасан хугацаанд ирээгүй 393 иргэний нэрсийг албан ёсоор зарласан удаатай. Тэдний дунд олны танил эрхмүүдийн хүүхдүүд болон одоогийн УИХ-ын гишүүд ч цөөнгүй харагдаж байсан. Ингээд төрийн сангийн зээлээр сурчихаад төлбөрөө төлөөгүй УИХ-ын гишүүдийг танилцуулж байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарын нэрс байна.

Жагсаалтын 36-д УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэр байгаа бөгөөд түүнийг 1998 онд Хойд Каролайнагийн ИС  цөмийн физик атомын мэргэжлээр сурсан хэмээн Боловсролын зээлийн сан бичсэн байна.

УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэргийг хамгаалж байсан.  

А.Ундраа гишүүн докторын зэрэг хамгаалахынхаа өмнө сургалтын төрийн сангийн зээлээр сурч байсан аж. 

Тэрбээр гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн анхны төгсөгчийн нэг МУИС-т физикч мэргэжил эзэмшжээ. 1996 онд Итали улсад Физикийн дээд энергийн олон улсын төвд нэг жилийн дипломын ажил хийсэн. 1998-2002 оны хооронд Америкийн Каролина мужийн Ралэйн их сургуульд докторын зэрэг хамгаалж байсан. 

Тэгвэл төрийн сангийн зээлээр сурчихаад сургалтын төлбөрөө төлөөгүй алга болсон хүмүүсийн нэрсийн дунд нэр нь “цойлж” яваа УИХ-ын гишүүн А.Ундраа төрийг хохиролгүй болгоно уу.

Таны сурсан сургалтын төлбөрийг төр төлж, өнөөдөр энэ асуудлыг зээлийг, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байгаа нь шударга ёс мөн үү.

Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.
Улс төр

Сэтгэгдэл (85)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.