| | USD/MNT 0₮
Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, өвөрмөц уянгалаг хоолойтой дуучин СТА Г.Эрдэнэтунгалаг хувийн амьдралдаа анхаараад нам жим болж, сураг алдарсан. Нэг хэсэгтээ дуулахаа больсон түүнийг сонсогч фэнүүд нь үгүйлж хайж байгаа бололтой шүү. Мөн уран бүтээлээ хийгээчээ гэсэн урмын мэссэжийг дуучин бүсгүйд илгээдэг болжээ. Нэгэн сонсогч "Аягүй нам жим болчихсон. Сайхан дуулаач, эргээд ирээч. Ямар гоё хоолойтой билээ" гэж бичсэн байна. Үүнийг нь дуучин бүсгүй "Чин сэтгэлийн үгс байна даа" гэжээ.
Нийтийн дууны салбарт хамтрагч Т.Батсайхантай олон уран бүтээл хийсэн Г.Эрдэнэтунгалаг сүүлийн үед ганцаараа уран бүтээл цөөнгүй гаргасан. Харин хүний хань болж хүү төрүүлсэн дуучин бүсгүй хэзээ уран бүтээлдээ эргэн орохыг цаг хугацаа харуулах бизээ. Сүүлийн үед тэрбээр ам барьдаг дуучдыг нэлээд шүүмжлээд байгаа харагдсан шүү.