| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛСАД СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 107 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм.

Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, Төрийн байгууллагуудад тараагддаг байсан түүхтэй.

Цөөхөн хэдэн ширхгийг нь иргэдэд худалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа бий.

Ингээд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон редакци, сэтгүүлч, ахмад сэтгүүлчдэдээ энэхүү ойн баярын мэндийг хүргэе. Сэтгүүлчдийн минь үзэг нь хурц, ухаан нь тэнүүн, сэтгэл нь эрэмгий, зүтгэл нь тууштай байг ээ.

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.