Мэргэжлийн бус хүнийг даргаар томиллоо хэмээн хэл амтай "Соёмбо" чуулгын даргаар томилогдож байсан дуучин А Cool ажлаа хүлээлгэн өгснөө мэдэгджээ.
Тодруулбал, дуучин A Cool буюу Б.Анхбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа "Соёмбо" чуулгын даргаар томилогдож, дэд хурандаа цол хүртээд байсан юм. Тэгвэл тэрбээр дэд хурандаа цол болон "Соёмбо" чуулгын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн талаараа "Дэд хурандаа цол, ажил үүргээ хүлээлгэн өгсөн. Одоо санаа амарч болно" гэж цахим хуудсандаа бичжээ.