| | USD/MNT 0₮

Эрээн хотоос Монголчуудад зориулж олон улсын нислэгийг хямд зардлаар явуулаад эхэлжээ гэв

Монголчуудад нэг таатай мэдээ дуулгахад энүүхэн энэ хилийн цаана байгаа Эрээн хот олон улсын нислэг үйлдээд эхэлжээ. Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хотоос Сөүл рүү нислэг үйлдэж байна. Хамгийн гол нь үнэ хямд ажээ. Одоо Монголчууд хэт үнэтэй МИАТ-ийн нислэгээр нисэх биш Эрээн хот руу гараад тийзээ захиалаад нисэх боломжтой болжээ. 

Тодруулбал нэгэн иргэн "Эрээнээс олон улсын нислэг яваад эхэлчихсэн байна. Өмнө нь бид хямд зардлаар нисэхийн тулд Эрээнээр дамжаад Бээжин ороод арай хямдхан нисдэг байсан бол одоо бүр Эрээнээсээ шууд нисэхээр болжээ. Монголын агаарын тээврийн үнэ, Эрээний агаарын тээврийн үнийг харьцуулахад Эрээнээс шууд Сөүл нисэхэд 123 ам доллар буюу монгол мөнгөөр 420 мянган төгрөг болж байна. Гэтэл Монголоос Сөүл нисэхэд МИАТ-ийн ханшаар 1 сая 108 мянган төгрөг болж байгаа юм. Эрээнээс Япон руу шууд нисэхэд 680 мянган төгрөг, гэтэл манайхаас Япон руу нисэхэд 2 сая гаруй төгрөг болж байна. Ийм байж болох уу. Эрээн бол бараг Монгол гэсэн үг. Хэл ойлголцохгүй гэж бараг байхгүй дээ. Бээжингээр дамжиж нисэхэд хэлний бэрхшээл байдаг байсан. Тэгвэл Монголчууд маань морио унаад ч хамаагүй Монголоос гарч, Эрээн орж гадагшаа хямд зардлаар аялъя. Ойрхон хөршид маань олон улсын нислэг үйлдэгдээд эхэлсэн нь бидэнд маш том боломж олгож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Ийнхүү олон нийт ч МИАТ удахгүй дампуурч эхлэх нь ээ. Хэн ч Эрээн хот руу яваад хямд зардлаар БНСУ болон Япон руу явна шүү дээ гэсэн байр суурийг илэрхийлж эхэлжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.