| | USD/MNT 0₮

Ё.БААТАРБИЛЭГ:ЭНЭ ЖИЛ СУРАГЧДААС УЛСЫН ШАЛГАЛТ АВАХГҮЙ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагааг теле байдлаар зохион байгуулж байгаа билээ.

Теле хичээл зааж байгаа багш нартай салбарын сайд өнөөдөр уулзаж тэдний санаа бодлыг сонсч, багш нар ч өөрсдийн туршлагаас хуваалцав.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын шалгалт авахгүй. Харин ЭЕШ-аа л авна. Хичээл сургууль эхлэхээр теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдана” гэжээ.

“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын шалгалт авахгүй. Харин ЭЕШ-аа л авна. Хичээл сургууль эхлэхээр теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.