| | USD/MNT 0₮

2024 оны сонгуульд НЭР ДЭВШИГЧИД тавдугаар сарын 20-нд тодорно

УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Тодруулбал, Улс төрийн намууд дөрөвдүгээр сарын 29 гэхэд сонгуульд оролцох эсэхээ илэрхийлнэ. Харин тавдугаар сарын 14-20 хүртэл нэр дэвшигчдээ зарлах аж.  УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас албан ёсоор эхэлж 6 сарын 26 хүртэл 17 хоног үргэлжилнэ.

Түүнчлэн, шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-нд зогсооно. Харин сонгуульд нэр дэвшигчид ТВ, радиод зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэвтрүүлэг, сурталчилгаагаа цацна. Мөн УИХ-ын гишүүд ажлын тайлангаа зөвхөн хэвлэмэл хэлбэрээр явуулна. Чансаа тогтоох судалгааг түгээхгүй байна.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.