| | USD/MNT 0₮

Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 хүчтэн үнэнхүү хүзээ үзэн барилдлаа. Энэ жилийн цагаан сарын барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай, Чандмань сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан хоёр үзүүр түрүү булаацалдснаас улсын аварга О.Хангай найм даван түрүүлж, Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Д.Амарсайхан хоёр шалгарч үлдсэн юм. 

Ховдын хоёр хүчтэний хувьд хоорондоо олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааны арга барилыг маш сайн мэднэ. Ингээд барилдааны арга барилаараа улсын аварга О.Хангай илүүрхэж түрүүллээ. Б.Пүрэвсайханы багшаар авга ах Батзориг нь дасгалжуулдаг бол О.Хангай аваргын багшаар улсын заан Мягмарсүрэн багшилдаг. Эдгээр хүчтэнүүдийн залгамж халаа болсон үеийн хоёр бөх өнөөдөр үзүүр түрүү булаацалдаж бөхөд дуртай хайртай түмэн олноо төгөлдөр сайхан цэнгүүллээ. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.