| | USD/MNT 0₮

Баярын өдрүүдэд Шилийн богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Сүхбаатар аймгийн Алтан овоо, Шилийн богд чиглэлд баярын өдрүүдэд зорчихгүй байхыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулжээ. Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 15-ныг хүртэл Дарьгангын Алтан овоо, Шилийн  богдыг Монгол орны өнцөг булан бүрээс иргэд зорьдог. Гэвч энэ жилийн тухайд цас зудтай, зам хаагдсан байгаа тул анхааруулга өгч байна.

Мөн хөдөө гадаа явах гэж байгаа хүмүүсийг дулаан хувцастай, хоол хүнсний нөөцтэй явахыг,  тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй газраар явахгүй байхыг амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг анхаарууллаа. 

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.