| | USD/MNT 0₮
"Хилэнт эх" хэмээх Модон ногоон луу жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд эхэлж, эхний хоёр давааны барилдаан болж өндөрлөсөн билээ. Энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой нийт 295 хүчтэн бүртгүүлсэн бөгөөд эхний хоёр даваа дууссан учир 64 бөх гурвын даваанд шалгарч үлдээд байна. Тэгвэл модон луу жилийн барилдааны гурвын даваа Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 12.00 цагаас эхлэх бөгөөд улсын цолтой бөхчүүд эрэмбээрээ ам авах юм.
Өчигдрийн барилдаанд улсын цолтой бөхчүүдээс УА Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нар өвдөг шороодсон байна. Харин дээгүүр барилдах болов уу гэж харж таамаглаж байсан Улсын харцага Г.Ганхуяг болон Аймгийн арслан Э.Мөнхжаргал нар өвдөг шороодоод байна.
Ингээд өнөөдрийн барилдаанд: