| | USD/MNT 0₮

Эмээлтийн товчоогоор 11 мянга гаруй автомашин нэвтэрчээ

Хот хоорондын хөдөлгөөн 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06.00 цагаас нээгдэж эхэлсэнтэй холбоотойгоор хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, шалган нэвтрүүлэх товчоодод ачаалал үүсээд буй. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газрын албан хаагчид 24 цагаар ажиллан, хот руу орж байгаа болон хотоос гарч байгаа иргэдээс асуумж авч, халууныг нь хэмжин  эрүүл мэндийн тандалт явуулж байгаа юм. 

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн хэрэгжилт, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хяналт тавьж, жолооч нарт урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор аймгийн хэмжээнд 25-50 км тутамд 20 цэгт байнгын болон хөдөлгөөнт хяналт шалгалт хийж байна.

Эмээлтийн товчоогоор 8000 орчим автомашин орж иржээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.