| | USD/MNT 0₮
Дэлхийн хамгийн том холбоо болох UFC холбоотой гэрээ байгуулсан Монгол Улсын хоёр дахь тулаанч Түмэндэмбэрэлийн Нямжаргал боллоо. Тэрбээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул юм. Т.Нямжаргал нь Монгол Улсын холимог тулааны “MGL-1” холбоо болон Японы “Gladiator” холбооны 57 кг-ын жингийн залуу аварга бөгөөд Япон Улсын холимог тулааны аваргыг зургаан секундэд ялж, аварга болсон билээ.