| | USD/MNT 0₮
Дэлхийд тархаад буй коронавирусын халдвараас болж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх төлөв ажиглагдаж эхэлсэн. Эдийн засагчид болон түрээслэгчид улсын төсөвт тодотгол хийхийг шаардаад буй.
Харин энэ асуудалд салбарын сайд нь дараах тайлбарыг өгч байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Би улсын төсөвт тодотгол хийхгүй гэдгээ дөрөв дэхь удаагаа хэлж байна. Тодотгол хийх шалтгаан, үндэслэл бий болоогүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдснаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтийг сайжруулсан. Нэг жилийн хүндрэлийг даваад гарчихна. Тиймээс төсөвт тодотгол хийхгүй гэдгийг дахин хэлье” гэв.
Эдийн засгийн нөхцөл байдал улсын төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрээгүй гэв.