| | USD/MNT 0₮

Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендэр нарыг угтах ёслол боллоо

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Хүндэт зочдыг угтан авсны дараа Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 16:40 цагт Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болно.

Үүний дараа 17:02 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.