| | USD/MNT 0₮
Монголын хөгжмийн урсгалд нэгэн шинэ өнгө төрхийг шигтгэж буй реппер Гинжин буюу Г.Гарьд оны өмнө Буриад ардын дуу "Хадын оройгоор" дууг шинэчлэн дуулсан нь олон хүний, тэр дундаа буриад зоны шүүмжлэлд ихээр өртөөд байгаа билээ. Мөн сүүлийн үед түүнийг хоолойны хөвчөө албаар тасалж, хоолойгоо сөөнгө болгосон гэх ташаа мэдээлэл өрнөөд байна. Угтаа тэрбээр хоолойны хоргүй хавдар тусч гурван удаагийн хагалгаанд орж байгаа тухайгаа хэлж байна.
Тодруулбал, “2021 оноос хойш хоолой өвдөж улмаар хоолойны хоргүй хавдар ургасан тул өдгөө гуравдахь удаагаа хагалгаанд орж байна. Хагалгаа хийлгэсэн хэдий ч тус хавдар дахин ургасан. Хүмүүс энэ хоолойг хип хоп үглэхэд гоё сонсогдож байна гэх боловч миний хувьд маш хэцүү, байнга өвддөг, бас ядардаг. Үүнээс шалтгаалж дуулах мэдрэмж, өнгө аяс дуулалтаа өөрийн хүссэн хэмжээнд гаргаж чадахгүй байгаа юм. Тиймээс гуравдахь хагалгааны дараа энэ хавдар дахиж ургахгүй бүрэн эдгээсэй гэж маш хүсч байна” хэмээжээ.