| | USD/MNT 0₮

САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ЗОЛГҮЙ БАЙДЛААР 16 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Энэ жилийн сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020.02.23-наас мөн сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй 186, зөрчлийн шинжтэй 5649, нийт 5835 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Баяр, амралтын өдрүүдэд хүнийг алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5, хулгайлах 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ.

Дэлхийн олон оронд хурдацтай тархаж буй шинэ төрлийн короновирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын сүүлийн 15 хоногт хүлээн авсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар буурсан статистик үзүүлэлт гарсан байна.

Баяр, амралтын өдрүүдэд хүнийг алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5, хулгайлах 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.