"Эмпати" сургуулийн Монгол дахь захирал Вэйсел Акчай АНУ-руу дүрвэжээ
Өнгөрсөн жилийн наймдугаар сард Монгол-Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах гэж бөөн сүр дуулиан болсон билээ. Тодруулбал, өөрийнх нь улсаас хүч хэрэглэн хулгайлахыг завдсан юм.
Монголын төр болоод хууль хяналтын байгууллагын хамгаалалтад үлдсэн тэрбээр арваннэгдүгээр сард гэр бүлийнхээ хамт Монголоос бүр явсан.
Вэйсел Акчайн хувьд Монголд 19 гаруй жил оршин сууж, Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирлыг албыг хашсан бөгөөд Монголд цагаачлах хүсэлт гаргасан байдаг. Эндээ үлдэж, эндэхийн иргэншилтэй болохыг хүссэн ч гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөөгүй гэдэг.
Тэгвэл түүнийг АНУ руу дүрвэгсдийн статусаар улс төрийн орогнол хүсээд бүр гарсан талаар ГИХГ-аас мэдээлэв.
О.Гал
Вэйсел Акчай АНУ руу дүрвэгсдийн статусаар улс төрийн орогнол хүсээд бүр гарчээ.