| | USD/MNT 0₮
Жүжигчин Д.Баттөмөр /Батаа/-ийг Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болжээ. Тэрбээр хамгийн сүүлд "Трио" нэртэй уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн. Тус уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч байсан юм.
Тодруулбал, Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвийг энэ кинонд хөндсөн. “Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртээд байсан юм.