| | USD/MNT 0₮

БУДАА, ЭЛСЭН ЧИХРИЙГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Улмаар хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.


 Дээрх хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.