| | USD/MNT 0₮
-НИЙТ 3754 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН БАЙНА-
Булган аймгийн хэмжээнд А0301, А27, А1002, А0902 чиглэлийн замууд дээр 2020 оны гуравдугаар сарын 03-ны 17:00 цагийн байдлаар 3754 тээврийн хэрэгсэл, 6331 иргэн хөдөлгөөнд оролцсон байна. Энэ хугацаанд зам тээврийн осол хэрэг гараагүй болохыг Булган аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Тиймээс аймаг, нийслэлийн хооронд дээрх замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тул замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, шаардлагагүй тохиолдолд хот, хооронд, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Харин Архангай аймгийн Хашаат сумын Тарны постоор цагт дунджаар 240-280 автомашин дамжин өнгөрч, замын хөдөлгөөн их байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, Хөшөөтийн гүүрний зүүн талд зам тээврийн осол хэрэг гарч болзошгүй "Хар цэгт" тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж хяналт шалгалтыг хийж байна.
НИЙТ 3754 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН БАЙНА