| | USD/MNT 0₮
Үдээс хойшхи мэдээгээр БНСУ-д 374 хүн шинээр нэмэгдэж, коронавирусын халдвартай нийт 5186 хүн боллоо.
Коронавиурстэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газар эдийн засгийн ямар арга хэмжээ авч байгаа вэ. БНСУ-ын Засгийн газар хоёрдугаар сарын 28-ны өдөр 20 их наяд воны санхүүгийн зарцуулалтыг коронавирустэй тэмцэхэд зарцуулахаа зарласан.
Энэ нь Мүн Жэ Инь ерөнхийлөгч өнгөрсөн сарын 24-ний өдөр түүний "Тэргүүн зөвлөхүүдийн уулзалт" дээр дурдагдсан аж ахуйн нэгжийн хохирлыг багасгах, дотоодын хэрэгцээг хангах зэргийн талаарх авах санхүүгийн дэмжлэгийн хүсэлтийн дагуу хийгдэж буй арга хэмжээ юм.
Халдваргүйжүүлэлт болон хохирогчид дэмжлэг үзүүлэх төсөв нь 7 их наяд байсан ба энэ нь дээрхи 20 их наяд дотор багтана гэсэн үг.
Энэхүү санхүүжилтийг соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хэрэглээг сурталчлах “5 ширхэг хэрэглээний купон”-ний дэмжлэг, “түрээсийн төлбөр 50 хувь бууруулахад, татвараас чөлөөлөх бодлого”, “Хувь хүний автомашины хэрэглээний татварыг 70 хувь бууруулах”, “Үндэсний соёл урлагийн байгууламжийн хураамжийг 50 хувь бууруулах” гэх мэт хөтөлбөрүүдийн дагуу корона 19-ээс болж маш ихээр хохирол амсаж буй соёлын салбар, жижиг бизнес эрхлэгчид болон жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарыг дэмжих зорилгоор зарцуулах юм байна.
Үдээс хойшхи мэдээгээр БНСУ-д 374 хүн шинээр нэмэгдэж коронавирусын халдвартай нийт 5186 хүн боллоо.