НАМЭХ-г Д.Сарангэрэл сайд удирдахаар боллоо
МАН-ын дэргэдэх ТББ-уудын нэг болох 75 жилийн түүхтэй НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сонгогдлоо.
Тэрбээр, өчигдөр намынхаа Удирдах зөвлөлөөс олонхийн санал авч гарч ирсэн бол өнөөдөр болсон НАМЭХ-ны хуралдаанд нийт 317 гишүүний 75 хувь нь түүнийг дэмжиж саналаа өгчээ.
Харин заалнаас Сангийн дэд сайд, залуу улстөрч Х.Булгантуяа нэрээ дэвшүүлсэн байсан.
Ийнхүү МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-г Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл удирдахаар болов. Түүний хувьд гурван давхар дээлттэй улстөрч боллоо.