| | USD/MNT 0₮
ЭМЯ-наас коронавирусын асуудалтай холбогдуулан цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 оронд коронавирусийн халдвар, 9 оронд шинээр бүртгэгдээд байна. Харин БНХАУ-д уг халдварын тархалт багасч, хянаж эхэлсэн гэсэн таатай мэдээтэй байна.
Шинэ коронавирус буюу Covid-19-ийн халдвар нь гэр бүлийн хүрээнд болон халдвар тархсан улс орнуудад зорчсон иргэд халдвар авах эрсдэл өндөр байна гэдгийг онцлов.
Нэгдүгээр сарын 6-аас хойш нийтдээ 810 хүнийг ажиглалтад авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 401 иргэнийг тусгаарлаж, хяналтад аваад байна. Мөн өнөөдөр өглөө Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор буусан иргэдээс 16-г нь тусгаарлаж, хяналтад авсан бөгөөд үзлэг шинжилгээ үргэлжилж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 1-ны өдөр нийт таван тохиолдол тусгаарлагдаж, шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Мөн гуравдугаар сарын 2-ны өдөр гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарласан байна. ХӨСҮТ-өөс нийт 100 хүнийг эмчийн хяналтад авсан байгаа” гэв.
Шууд үзэх:
Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 оронд коронавирусийн халдвар, 9 оронд шинээр бүртгэгдээд байна. Харин БНХАУ-д уг халдварын тархалт багасч, хянаж эхэлсэн гэсэн таатай мэдээтэй байна.