| | USD/MNT 0₮

ГОЛОМТ БАНК 100 САЯ, “БИЧИЛ ГЛОБУС” КОМПАНИАС 33 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусээс урьдчилан сэргийлэхэд, хамтын хүчээр эв найрамдалтай байж энэ аюулт цартахлын ард гарахын тулд УОК болон ЭМЯ-нд иргэн болон аж ахуйн нэгж, компани, арилжааны банкууд, олны танил хүмүүс, малчид хандив өгсөөр байна.

Өнөөдөр гэхэд ЭМЯ-нд Голомт банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 100 сая төгрөг хандивласан бол “Бичил глобус” компанийн хамт олон 33 сая төгрөг хандивлав.

Голомт банкны төлөөлөл “Дэлхий даяар тархаад байгаа халдварыг Монголдоо оруулахгүй урьдчилан сэргийлэлтийг сайн хийж, хүн амаа эрүүл энх байлгаж, эрсдлээс сайн хамгаалж байгаа ЭМЯ болон яамны харьяа нэгжүүдийн хамт олон, нойр хоолгүй ажиллаж байгаа эмч сувилагч, ажилтанд тус дэмжлэг үзүүлж, манай банкны зүгээс 100 сая төгрөгийн хандив туслалцаа үзүүлж байгааг салбарын сайд Д.Сарангэрэлд гардуулж байна” гэлээ.

Харин “Бичил глобус” банкны төлөөлөл “Коронавирусын эсрэг маш сайн тэмцэж, эх орондоо оруулж ирээгүй, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрсдэл үүрэн тэмцэж байгаа та бүхний гавьяагаар бахархаж байна. Монгол хүн бүрийн оролцоо чухал юм шүү. Ингээд компанийнхаа 200 гаруй ажилтныг төлөөлж, ЭМЯ-ны хамт олонд сэтгэлийн дэм болгож 33 сая төгрөгийг та бүхэнд хүлээлгэн өгч байна” гэв.

ЭМЯ-нд цугларч байгаа хандивыг санхүүгийн хэлтэс дээрээ авч, сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр нэг ч төгрөг яамандаа авч үлдэхгүйгээр эрүүл мэндийн байгууллага болон эмч, сувилагч нарт шаардлагатай гэсэн зүйлд зарцуулж байгаа гэдгийг албаныхан онцолж хэллээ.

 

ЭМЯ-нд Голомт банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 100 сая төгрөг хандивласан бол “Бичил глобус” компанийн хамт олон 33 сая төгрөг хандивлав.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.